2011-02-18
зөвлөгөө

Хүн яагаад өвддөг вэ? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах
Энэ асуудлыг тавихдаа би шинжлэх ухааны талаас нь бус далд хүчний нөлөөлөл буюу хүн төрөлхтөнийг бүтээсэн гэж зарим хүмүүсийн үздэг бурхантай холбогдуулан хэлэлцэх гэсэн юм. Асуудлын гол нь хөгшин хүмүүс эсвэл үхэх цаг нь болсон гэх хүмүүст өвчин тусах нь зайлшгүй гэж би үзээд байгаан өөрөөр хэлбэл өвчинг үхэлтэй холбож ойлгодог. Харин дөнгөж төрсөн нялх хүүхэд эсвэл асар ихийг мөрөөдөн амьдралын амтыг мэдрэх гэж хичээж байгаа идэр залуус гээд гэнэтийн бөгөөд хүнд хэцүү өвчин туссан хүмүүс зөндөө байдаг. Харин энэ өвчтөнгүүдийн зарим нь эдгэрээд зарим нь эдгэрэлгүй зовсоор үхдэгийг та бүхэн юу гэж ойлгодог вэ? Санал бодлоо хуваалцаач? Мартсанаас энэ сэдэв нь тодорхой зорилгыг агуулаагүй бөгөөд хувь хүний ертөнцийг үзэх үзлийг харуулах байх гэж бодож байна.

                  Монгол ардын дууны тухай
Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар билүүдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
    Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
  Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө "Ая-ээж" баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл "сэтгэлийг" нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын "сэтгэл" ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран "ухаардаг" атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол "ээж" нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
   Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.


Бичсэн: Dulamsuren | цаг: 10:29 | Эцэг эх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайн уу? Бичсэн зүйлийнхээ алдааг сайн хянаарай, найз минь
Бичсэн: Ariuna цаг: 12:01, 2011-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax